Бидний тухай
Бизнес, санхүүгийн 20 гаруй жилийн бодит туршлагад тулгуурласан программ шийдлүүд.
- 20+
- жилийн туршлага бизнес, санхүүгийн салбарт
- CPA
- Хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч, аудитор
- 1999–одоо
- Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэдээллийн системийн багш, Мэргэжилтэн, Санхүүгийн албаны дарга, Гүйцэтгэх захирал, Бизнес хөгжлийн захирал
Мэргэшсэн чиглэл: Санхүүгийн мэдээллийн систем
Санхүүгийн мэдээллийн систем нь байгууллага, төрийн байгууллагын санхүүгийн гүйлгээ, нягтлан бодох бүртгэл, тайлагналыг автоматжуулж, удирдлагын шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллээр хангадаг цогц шийдэл юм.
Үндсэн чиг үүрэг
01
Бүртгэл ба гүйлгээ
Өдөр тутмын санхүү, зээл, зардлын гүйлгээг бүртгэх.
02
Тайлагнал ба нийцэл
СТОУС/НББОУС болон хууль эрх зүйн шаардлагын дагуу санхүүгийн болон тусгай тайлан бэлтгэх.
03
Интеграц ба хяналт
Төрийн болон санхүүгийн бусад системтэй өгөгдөл солилцож, дотоод, гадаад хяналтыг дэмжих.
Системийн гол төрлүүд
- Аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн систем — санхүүгийн бүртгэл, зардлын бүртгэл, санхүүгийн тайлан, шинжилгээ.
- Банк, банк бус санхүүгийн байгууллагын суурь систем — зээл, харилцагчийн бүртгэл, төлбөр тооцоо, эрсдэл.
- Төрийн сан ба хяналтын систем — төсвийн байгууллагын бүртгэл, төрийн сангийн үйл ажиллагаа, тайлагнал.
Яагаад бид энэ чиглэлд мэргэшсэн бэ
Магистрын дипломын ажлаа нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн системийн хэрэгжилтийн асуудлаар хамгаалсан (A, 93.8). Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем, удирдлагын нягтлан бодох бүртгэлийн систем, санхүүгийн шинжилгээг их сургуульд заасан; аудитор, захиргаа санхүүгийн хэлтсийн дарга, гүйцэтгэх захирлаар ажиллаж, санхүүгийн мэдээллийг бодит шийдвэр гаргалтад хэрэглэж ирсэн.
Яагаад ALTSYS вэ
Санхүүгийн программ нь тооцооллын зөв, ойлгомжтой байх ёстой. ALTSYS-ийн шийдлүүд нь санхүү, аудит, төсөв, удирдлагын практик дээр суурилсан.
Эрхэм зорилго
Бизнес, санхүүгийн ажлыг хялбар, ухаалаг болгох программ хэрэгслүүдийг бүтээж, хүртээмжтэй хүргэх.
Алтай Мөнх-Очир
Гүйцэтгэх захирал · Бизнес хөгжлийн захирал
Төрийн байгууллага, олон улсын аудит, аж ахуйн нэгжийн санхүү удирдлага, их сургуулийн багшлалын чиглэлд ажилласан. 2008 оноос Арвис Системс ХХК-ийг удирдаж байна. Төсөв, санхүүгийн шинжилгээ, бизнес төлөвлөлт, эрсдэлийн дүн шинжилгээ, тендер болон төслийн бичиг баримтын бэлтгэл хийж ирсэн.
Ажлын туршлага
2008 – одоо
Гүйцэтгэх захирал, Бизнес хөгжлийн захирал
Арвис Системс ХХК
Үйл ажиллагааны, санхүүгийн, хүний нөөцийн төлөвлөлт ба удирдлага. Төсөв, санхүүгийн шинжилгээ, жилийн бизнес төлөвлөгөө, орлого зарлагын хяналт. Төсөл, тендерийн материалын бэлтгэл.
2006 – 2008
Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга
LTC Solution ХХК
Төсөв, санхүүгийн шинжилгээ, жилийн бизнес төлөвлөгөө, орлого, мөнгөн гүйлгээ, зарлагын хяналт.
2004 – 2005
Аудитор
Ernst & Young Mongolia Audit
Дотоод хяналтын тогтолцооны үнэлгээ, дансны үлдэгдэл болон гүйлгээний баримтын шалгалт, бараа материалын тооллогын ажиглалт, гуравдагч этгээдээр дамжуулан үлдэгдэл баталгаажуулалт.
2002 – 2004
Мэргэжилтэн
Монгол Улсын Сангийн яам
Санхүүгийн бодлогын хэрэгжилтийг дэмжих, эдийн засгийн тайлан, төсвийн шинжилгээ бэлтгэх.
1999 – 2002
Багш
Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургууль (одоогийн МУИС, Худалдаа менежментийн сургууль)
Санхүүгийн нягтлан бодох бүртгэл, өртгийн нягтлан бодох бүртгэл, удирдлагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн шинжилгээ, санхүүгийн мэдээллийн систем.
Цол, зэрэг, мэргэжлийн эрх
Бүх мэдээлэл холбогдох гэрчилгээ, дипломоор баталгаажсан.
Мэргэжлийн эрх
Хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч (CPA)
Монгол Улсын Сангийн яам, Мэргэшсэн нягтлан бодогчдын институт
2009 (анх 2002 онд мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан)
Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрх
Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институт
2010
Их сургууль, коллежид багшлах эрх
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
2001
Эрдмийн зэрэг
Бизнесийн удирдлагын магистр (MBA)
Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургууль (одоогийн МУИС, Худалдаа менежментийн сургууль)
2001 · Дипломын ажил: нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн системийн хэрэгжилттэй холбоотой асуудлууд
Бизнесийн удирдлагын бакалавр, нягтлан бодох бүртгэл
Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургууль (одоогийн МУИС, Худалдаа менежментийн сургууль)
1995–1999
Боловсролын докторант
Монгол Улсын Боловсролын их сургууль
үргэлжилж байна
Олон улсын сургалт, хөтөлбөр
Актуарийн ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөр — Certificate of Commendation
USAID, Сангийн яам, Даатгалын хяналтын газар
2003 · Хураамжийн тооцоо, нөөцийн тооцоо, даатгалын чадавхи ба төлбөрийн чадвар, тэтгэвэр
Эдийн засгийн хөгжлийн бодлого (Монгол улсын албан хаагчдад)
KOICA, Кюнг Хи Их Сургууль, Сөүл
2003
Хэлцэлт хадгаламжийн чуулган
Дэлхийн банк, Олон улсын Актуарийн холбоо, Вашингтон
2003
Менежерийн сургалтын хөтөлбөр
Герман Улсын Холбооны яам, GIZ, Маннхайм
2018
Дадлага — LTC Solution штаб, Ирвайн (АНУ)
LTC Solution
2007
Хэл
Монгол (төрөлх) · Англи (C1)
Ажлын зарчим
- Үнэн
- Бэлэн биш зүйлийг бэлэн гэж хэлэхгүй.
- Ойлгомжтой
- Энгийн үг, цөөн алхам, тодорхой үр дүн.
- Нууцлал
- Шаардлагатай хамгийн бага мэдээллийг л цуглуулна.